“Монголын Дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган” 2022

Монголын Радиологийн Нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын Дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган” 2022 оны 9-р сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус үндэсний чуулган нь Ази Номхон Далайн Дүрс Оношилгооны Нийгэмлэгтэй хамтран “Эмэгтэйчүүдийн бага аарцгийн эрхтнүүдийн эмгэгийн дүрс оношилгоо ” сэдвийн хүрээнд хамтарсан симпозиум зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд энэхүү чуулганд Монсан медикал сервис ХХК ивээн тэтгэгчээр оролцож байна. “Монголын Дүрс оношилгооны эмч нарын үндэсний чуулган-2022”-д манай улсын төв эмнэлгүүд, нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны мэргэжлийн 400 гаруй эмч, техникч, мэргэжилтнүүд оролцон Дүрс оношилгооны орчин үеийн дэвшилтэт техник, технологи, энэ чиглэлд хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг танилцуулж, эмнэлзүйн лекц, ховор, сонирхолтой тохиолдлуудыг хэлэлцэх болно.

Цэс: Мэдээ мэдээлэл