Захиралын мэндчилгээ

Mанай цахим хуудсанд нэвтрэн орж танилцаж байгаад баяртай байна.

              Монсан медикал сервис компани нь эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн дагалдах хэрэгсэлийн  импорт, нийлүүлэлт, суурилуулалт, хяналт, тохируулга, засвар үйлчилгээг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэн ажиллаж байна.

Эрүүл мэндийн чиглэлээр дэлхийд тэргүүлэгч компаниудын тоног төхөөрөмжийг өөрийн эх орондоо суурилуулан, засвар үйлчилгээг хариуцан ажиллахаас гадна Тайван улсын Юнисон компанийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэшсэн инженерүүдтэй орон зай цаг хугацаанаас хамааралгүй дэвшилтэт технологи ашиглаж Монгол инженерүүдээ сурган хамтран ажиллаж дэлхийн чанар, стандарт, орчин үеийн шилдэг техник технологийг эх орондоо нэвтрүүлэн улс орныхоо эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа хамт олон юм.

Манай хамт олон үйлчлүүлэгч болон  хамтран ажилладаг байгууллагуудад найдвартай, хурдан шуурхай үйлчилгээ үзүүлж, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг мэргэшсэн туршлагатай инженерүүд гүйцэтгэн ажиллаж байна.

Бид өөрсдийн эрхэм зорилго, хүсэл тэмүүлэлдээ хүрэхийн тулд улам хичээн, амжилт өөд тэмүүлэн ажиллах болно.


 МОНСАН МЕДИКАЛ СЕРВИС  компанийн гүйцэтгэх захирал Д. Бархүү

Цэс: Захиралын мэндчилгээ