Компьютерт томографи 64 зүслэгт

Ерөнхий Онцлогууд 

Бие даасан 64 сувгуудын (channels) 40мм-н хамрах хүрээтэй детекторууд нь их хэмжээний нимгэн зүслэгүүд хийх чадвартай.MRC Рентген хоолой нь гайхалтай найдвартай ажиллагаа болон бараг агшин зуурт хөргөх чадвараараа танигдсан юм. -RapidView нь дэлхийн хамгийн хурдан зураг ахин боловсруулах системүүдийн нэг ба жинхэнэ real-time буюу бодит цаг хугацааны боловсруулалтыг олж авахын тулд секундэд 20 хүртэл зургийг cone beam аргаар боловсруулагддаг. -DoseWise дизайн нь зургийн чанарыг алдахгүйгээр хамгийн оновчтой тунг тохируулдаг. - Логик зааварчилгаатай дэс дараалал нь хэрэглэгчийг зураг авах болон нүдэнд харагдах үйл явцыг хурдасгадаг. - ScanTools болон ScanTools Pro нь оновчтойгоор ажлын бүтээмж, урсгал мөн оношлогооны итгэлтэй байдлыг сайжруулдаг. Энэхүү өндөр гүйцэтгэлтэй сканерын уян хатан байдал нь эмнэлзүйн шалгалтыг автоматжуулж, сэргээн босголт, боловсруулалтыг хөнгөвчлөх, оношлогооны нарийвчлалыг хангахад чиглэсэн онцлогуудыг агуулдаг. Энэ бүгдээс гадна 64 сувгийн хурд хэрэглээ нь өдөр тутмын ажлын урсгалд эерэгээр нөлөөлж, ажлын урсгалын бүх үйл явцын туршид өвчтөнийг оношлох ба оношлогоонд бүрэн нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлдэг. 

Гантри 

Гантрины хоёр талд байрлах дөрвөн удирдлагын самбар нь өвчтөнийг байрлуулах, орыг удирдах, гантриг хазайлгах хөдөлгөөнийг удирдаж мөн харуулж байдаг. (CT BOX) Операторт эвтэй байдлаар ор болон гантри удидлагыг байрлуулсан. Нэмэлт фүнкцүүдэд e-stop болон яаралтай тохиолдолд системийн ажиллагааг зогсоох товч, операторын өрөөнөөс өвчтөнтэй холбогдох харилцуур, зураг авах процессыг эхлүүлж зогсоох товчлуурууд зэргийг багтаасан. Гантри хоолой: 700мм диаметртэй Гантри хазайлт: ±30 градус, 0.5 градус өсөлттэй. AutoVoice нь шинжилгээний эхлэл, дунд төгсгөл үеүдэд өвчтөнтэй харилцах стандарт командыг дуу хоолойгоор хийж өгдөг. Мөн англи, франц, испани, итали, япон, еврей, араб, орос, гүрж хэлнүүдээс сонгож болох ба 25 секунд хүртэл тохируулсан дуу хоолойгоо бичин оруулах боломжтой. 2 талд харилцуур нь өвчтөн техникч хоёрыг хооронд нь харилцуулах боломжийг олгодог. 

Үзүүлэлтүүд: 

Ор Орны уртын хөдөлгөөн Орны далайц: 1900мм Сканердах урт: 1620мм Байрлалын нарийвчлал ± 25мм Орны босоо хөдөлгөөн Хязгаар: 526-1040мм Хурд: 2.5-50мм/сек Даац: 204кг Генератор Гаралтын чадамж: 60 кВт кВ: 90 120 140 мА: 20-500мА MRC рентген хоолой Ашигтай дулааны хадгалах хүчин чадал: 26MHU Анод: 8.0 MHU Анод дээд хөргөлтийн чадамж 1608 кHU/мин Фокал спот (IEC): Том: 1.00мм х 1.00мм Жижиг: 0.5мм х 1.00мм Анодын диаметр: 200 мм Анод эргэх хурд: 105Hz/6300эргэлт мин Байн өнцөг: 7º Фокус-детекторын зай: 1040мм Фокус-төв цэгийн зай: 570мм Детектор Материал: Solid-State GOS Элементийн дугаар: 43,008 86,016 Динамик хүрээ: 1,000,000-1 Зүслэгийн колимаци 2 х 0.5мм, 16 х 2.5мм 32 х 1.25мм, 64 х 0.625мм Зүслэгийн зузаан Спирал: 0.67-7.5мм тогмтол биш Аксиал: 0.5-12мм Скан өнцөг: 240º, 360º, 420º Скан харах талбай: 250,500мм Эргэх хурд Дээд хурд: 0,4 секундэд 360º эргэлт хийх буюу нэг секундэд 36 зүсэлт хийх.

Цэс: Бүтээгдэхүүн / Компьютерт томографи