АНГИОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭ

АНГИОГРАФИЙН ШИНЖИЛГЭЭ

Энэ шинжилгээ нь флюресцейн гэх гэрэлтэгч бодисыг  судсаар тарьж, шинжилдэг арга. Ингэснээр нүдний угийн судсууд гэрэлтэж, зураг авах боломжтой болдог. Флюресцейн нь бөөр, шээс ялгаруулах замаар биеэс гадагшилдаг  тул бөөрний үйл ажиллагаа хэвийн байх шаардлагатай. Шинжилгээ хийлгэсний дараа шээс, нулимс, шүлс шар туяатай ялгарах, арьс, салст шарлах зэрэг шинж илэрч болно.  Уг шинжилгээг эмч таньд торлог бүрхүүл , шар толбо, судаслаг бүрхүүл, харааны мэдрэл зэрэг эмгэгүүдийг  хянах, онош тодруулах зорилгоор буюу нүдний судсуудаар цус саадгүй урсаж буйг тодорхойлохын тулд зөвлөдөг.
Шинжилгээнд хэрхэн бэлтгэх вэ?


 
Та шинжилгээний өмнө хэрэглэдэг эм, тариа болон ургамлын гаралтай нэмэлт бэлдмэлүүдийн талаар хэлэхээ мартуузай. Мөн та йодын харшилтай бол эмчдээ урьдчилж хэлэх хэрэгтэй. Контакт линз зүүдэг бол шинжилгээний өмнө авах шаардлагатай. Шинжилгээ хийлгэсний дараа 12 хүртэл цагийн турш хараа бүрэлзэх тулд таныг харгалзан хамгаалах хүнтэй ирнэ үү.
Ямар гаж нөлөө илрэх вэ?

 Цөөн  тохиолдолд  дотор муухайрах, бөөлжих шинж илрэх ба ховор тохиолдолд ам хуурайших, зүрхний цохилт олшрох, найтаах шинжүүд илэрнэ. Хэрэв та жирэмсэн бол уг шинжилгээг хийлгэхээс татгалзах хэрэгтэй. Учир нь уг гэрэлтэгч бодис урагт хэрхэн нөлөөлдөг нь одоогоор тогтоогдоогүй байна.  
Туйлын  эсрэг заалт:  
1. Йодын харшилтай
 2. Өмнө нь туяаралт ангиографийн шинжилгээ хийлгэхэд гаж нөлөө илэрч байсан 
Харьцангуй эсрэг заалт:  
1. Астматай 
2. Өндөр халуурч байгаа
3. Бөөрний үйл ажиллагаа алдагдалтай
4. Элэгний үйл ажиллагаа алдагдалтай
 5. Жирэмсэн эмэгтэй (ялангуяа эхний сарууд)

Цэс: Мэдээ мэдээлэл