Эмнэлгийн хэрэгслийн ариутгал

Ариутгалын аргууд:
Одоогийн байдлаар дэлхийд өргөнөөр ашиглагдаж байгаа ариутгалын аргууд нь уурын ариутгал, устөрөгчийн пероксидын ариутгал, этилин оксидын ариутгал мөн гамма туяаны ариутгал юм. 
Манай бүтээгдэхүүнүүдийн хувьд этилин оксид болон гамма туяагаар ариутгасан байдаг тул уурын ариутгалтай харьцуулбал илүү сайн ариутгагддаг ба илүү удаан хугацаанд ариун байдлаа хадгалдаг байна. 
EO-ethylene oxide буюу этилин оксид ариутгал нь химийн ариутгал буюу бичил биетүүдийг бүрэн устгадаг. Энэхүү ариутгал нь бичил биетийн ДНХ-г гэмтээдэг тул дахин өсөж үржихийг зогсоож тухайн бичил биетийг устгадаг байна. Этилин оксидоор мэс заслын багаж төхөөрөмж ихэвчлэн ариутгадаг. Ариутгалын явц 25-55 хэмийн дулаанд 14-с дээш цйгийн хугацаанд хийгддэг. Этилин оксид ариутгалын давуу тал нь бага температурт их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг нэг дор ариутгах боломжтой, бичил биетүүдийг сайн устгадаг ба нэг эст тэсвэртэй бактериудыг ч мөн устгадаг. Энэхүү ариутгал нь Стэнфорд их сургуулийн 2017 онооны хийсэн судалгаагаар   дэлхий дээр ариутгагдаж байгаа ижил төст бараануудын 50% орчимыг эзэлж байгаа.
R-gamma radiation буюу гамма туяа нь бактери болон бичил биетүүдийн ДНХ-д нөлөөлж устгадаг тул үр нөлөө сайтай. Энэ ариутгалын арга нь ихэвчлэн эмнэлгийн хэрэгслүүдийг ариутгахад ашиглагддаг. Гамма туяан ариутгалын давуу тал нь эцсийн савлагааг ариутгадаг тул бохирдох боложгүй, ариутгалын дараа цацраг идэвхит бодис үлдэхгүй, бүх төлөвт байгаа зүйлсийг ариутгах боломжтой (хий, шингэн, хатуу биет гэх мэт) мөн хэмжээ, жин, дулаан, даралт зэрэг нь хамаарахгүй ариутгах боломжтой байдаг. Гамма ариутгал нь цаг хугацааны хувьд 5 жилдээ ариун байдлаа хадгалдаг. Энэхүү ариутгал нь Стэнфорд их сургуулийн 2017 онооны хийсэн судалгаагаар  дэлхий дээр ариутгагдаж байгаа ижил төст бараануудын 40,5% орчимыг эзэлж байгаа. 

Цэс: Мэдээ мэдээлэл