+976 7702-4075 info@monsun.mn Да–Ба 09:00–17:00
MNEN
Нүүр / Үйлчилгээ
Үйлчилгээ

Тоног төхөөрөмжийн ашиглалтын бүх үе шатны дэмжлэг

Зөвлөгөө, нийлүүлэлтээс эхлээд суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээ, цацрагийн хамгаалалт хүртэл — нэг түншээс.

Нийлүүлэлт ба зөвлөгөө

Хэрэгцээнд тохирсон шийдэл

Эмнэлгийн үйлчилгээний чиглэл, өвчтөний урсгал, төсөвт үндэслэн тоног төхөөрөмжийн сонголт, техник эдийн засгийн үндэслэл, тендерийн техникийн тодорхойлолт боловсруулахад туслана. Импорт, гааль, ЭМЯ-ны бүртгэл, тээвэр логистикийг бүрэн хариуцна.

  • Хэрэгцээний судалгаа, ТЭЗҮ
  • Тендерийн техникийн тодорхойлолт
  • Импорт, гааль, бүртгэл
Суурилуулалт ба хүлээн авалт

Үйлдвэрлэгчийн стандартаар

Өрөөний зураг төсөл (цахилгаан, хөргөлт, шал даац, цацрагийн хамгаалалт), суурилуулалт, үйлдвэрлэгчийн хүлээн авалтын тест (acceptance test), PACS/HIS холболт, хэрэглэгчийн сургалт.

  • Өрөөний бэлтгэлийн зураг төсөл
  • Acceptance test, QA протокол
  • PACS / DICOM интеграц
Засвар үйлчилгээ

Зогсолтыг хамгийн бага байлгах

Урьдчилан сэргийлэх үйлчилгээний гэрээ (PM), яаралтай дуудлага, алсын оношилгоо, сэлбэгийн дотоодын нөөц. Улаанбаатарт 4 цаг, орон нутагт 48 цагийн дотор хариу үйлдэл.

  • Урьдчилан сэргийлэх үйлчилгээний гэрээ
  • 24/7 яаралтай дуудлага
  • Сэлбэгийн нөөц, алсын оношилгоо
Цацрагийн хамгаалалт

Аюулгүй байдлын бүрэн шийдэл

Рентген, CT, мамограф өрөөний цацрагийн хамгаалалтын тооцоо, зураг төсөл, хар тугалган хаалга, шил, ханын гүйцэтгэл, дозиметрийн хэмжилт, Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрлийн бүрдүүлэлт.

  • Хамгаалалтын тооцоо, зураг төсөл
  • Хар тугалган хаалга, шил, хана
  • Дозиметр, зөвшөөрлийн бүрдүүлэлт
Сургалт ба клиник дэмжлэг

Төхөөрөмжийг бүрэн ашиглах

Эмч, рентген техникч, инженерүүдэд зориулсан протокол, дүрсийн чанар, аюулгүй ажиллагаа, өдөр тутмын арчилгааны сургалт. Шинэ функц, програм хангамжийн шинэчлэлийн дараах давтан сургалт.

  • Хэрэглэгчийн анхан шатны сургалт
  • Инженерийн техникийн сургалт
  • Давтан болон шинэчлэлийн сургалт
Түгээмэл асуулт

Үйлчилгээний талаар

Баталгаат хугацаа хэд вэ?

Үйлдвэрлэгчээс хамаарч 12–24 сар. Баталгаат хугацааны дараа урьдчилан сэргийлэх үйлчилгээний гэрээгээр (PM) сунгах боломжтой.

Орон нутгийн эмнэлэгт үйлчилгээ үзүүлдэг үү?

Тийм. Бид 21 аймагт суурилуулалт, засвар үйлчилгээ хийдэг бөгөөд яаралтай дуудлагад 48 цагийн дотор хүрч очдог. Олон асуудлыг алсын оношилгоогоор шийддэг.

Тендерт оролцох техникийн тодорхойлолт боловсруулахад тусалдаг уу?

Тийм. Бид эмнэлгийн бодит хэрэгцээнд үндэслэсэн, үйлдвэрлэгчээс үл хамаарсан техникийн шаардлагыг боловсруулахад зөвлөнө.

Цацрагийн хамгаалалтын зөвшөөрлийг хэн авах вэ?

Тооцоо, зураг төсөл, гүйцэтгэл, хэмжилт, холбогдох байгууллагад өргөдөл гаргах хүртэл бүх процессыг бид хариуцна.

Хуучин төхөөрөмжийг солих (trade-in) боломжтой юу?

Зарим брэндийн хувьд боломжтой. Бидэнтэй холбогдож одоогийн төхөөрөмжийнхөө мэдээллийг илгээнэ үү.

Танай эмнэлэгт тохирсон шийдлийг хамтдаа олъё

Тоног төхөөрөмжийн сонголт, техник эдийн засгийн үндэслэл, суурилуулалтын төлөвлөгөө хүртэл манай инженерүүд үнэ төлбөргүй зөвлөнө.